Ирэх сарын15-н гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна
2020/03/19

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: "Өчигдрөөс шатахууны үнэ тодорхой үе шаттайгаар буурч эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурахаар болж байна. Дэлхийн олон улсыг хамарсан цар тахалын аюулаас шалтгаалж биржийн үнэ ханш уналтын байдалтай байгаа. Үүнээс шалтгаалаад газрын тосны үнэ тасралтгүй унасаар өнөөдрийг хүрч байна. Оны өмнө ба дараа гэхэд 64-65 ам. доллар дээр байсан шатахууны үнэ үе шаттайгаар буураад одоо 28-22 ам.доллар болоод байна. Энэ бол дэлхийн зах зээлийн шатахууны үнэ ханшны хамгийн доод үзүүлэлт. 1978 онд 18 ам.доллар дээр байсан. 2008 онд 22-23 ам.доллар луу орж байсан тохиолдол бий. Өнөөдрийн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хамгийн доод үнэ буюу 22 ам.доллар дээр ирээд байна. Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний үнийг цаашид буулгах арга хэмжээний хүрээнд ААН болон ашигт малтмал газрын тосны газрын удирдлагуудтай УУХҮ-ийн яам хамтран ажиллаж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404