СУРАГЧДЫН АМРАЛТЫГ ЗӨВХӨН НИЙСЛЭЛД ДОЛОО ХОНОГООР СУНГАЛАА
2020/01/06

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2020.01.06/ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг хоёрдугаар улиралд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл амарна. Харин орон нутгийн сурагчдын амралт төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 10-нд дуусна.

Эрүүл мэндийн яамнаас өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсний дагуу Засгийн газраас эл асуудлыг хэлэлцээд, долоо хоногийн амралтыг улирал хооронд шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404