Даваа гарагт зүрхний шигдээс их тохиолддог
2018/08/20

Даваа гаргийн өглөө зүрхний шигдээс өвчин хамгийн их тохиолддог болохыг  Германы эрдэмтэд судалж баталжээ. Ойролцоогоор 5600 зүрхний шигдээсээр өвдсөн өвчтөн дээр судалгаа хийхэд тэдний 33 хувиас илүү нь даваа гарагт эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Ажлын долоо хоног эхэлж хүмүүс амархан стресст ордог учраас цусан дахь бүлэгнэлтийн хэмжээ нэмэгдэж үүнээс үүдэн зүрхний шигдээсэнд ордог гэсэн хариу өгчээ. Хэрвээ та зүрхний ямар нэг өвчлөл, чихрийн шижин, гэр бүлээс удамшсан зүрхний өвчинтэй бол өглөөгүүр хэт их ажиллалгүй үдээс хойш ажлаа хийхээр зохицуулах хэрэгтэй гэж Краннет их сургуулийн зүрх судлалын их эмч Н.Уиллиам зөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404