ХУДАЛ ХУУРМАГ, СӨРӨГ БУРУУ МЭДЭЭЛЛЭЭС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖ БАЙНА
2020/03/13

Та олон нийтийн сүлжээнд хүчирхийлэл, дарамт, гэмт хэрэг, хүүхдийн эрхийг хамгаалах нэрээр буруу, сөрөг мэдээллийг “СЭРЭМЖЛҮҮЛЭХ” гэсэн нэртэйгээр түгээснээр, нийгэмд болоод бусдын нэр төрд халдах, сэдэл өгөх тэр тусмаа хүүхдийг хохироож байгааг МЭДЭЖ БАЙНА УУ?
Таны сонирхож байгаа мэдээллийн цаана та биш ХҮҮХЭД байгаа гэдгийг мэдэж байна уу?
Хүүхдийн эрхийг хамгаалж байна, иргэдэд мэдээлэл өгч байна гээд хүүхдийг бүүр илүү хүнд байдалд оруулж байгаагаа мэдэж байна уу?
Эдгээр асуудлууд хувь хүний нууцтай холбоотой тул олон нийтэд дамжуулж болохгүй гэдгийг ТА мэдэх үү?
Гэмт хэргийн золиос болсон хэн ч бай цахим сүлжээнд гарсан элдэв мэдээллээс болж дахин хохирогч болж нэмж шаналах ёстой юу?
Таны мэдэхгүй мэдээллийн цаана ХҮҮХЭД,
#Хүүхдүүд байгаа гэдгийг ямагт анхаараарай

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404