Ц.Элбэгдорж эх орондоо удахгүй ирэх гэж байгаагаа твиттер хуудсаар дамжуулан мэдэгдлээ
2020/03/12

Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо тун удахгүй ирэх гэж байгаагаа твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн жиргэсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байгаа талаар АТГ-ын мэдээлж байсан.

 

Эх сурвалж: Мэдээ.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин192.82.76.54
Ээ мөнхнаран ээжээ
2020/03/12
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404