И.Мөнхжаргал: Ёс зүйтэй, эрх зүйт төрд байж болохгүй үйлдлийг Л.Оюун-Эрдэнэ сайд гаргалаа.
2020/03/10

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 5-нд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.  Тэрбээр

И.Мөнхжаргал: “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд мэдэгдэл хийлээ. Ёс зүйтэй, эрх зүйт төрд байж болохгүй үйлдлийг Л.Оюун-Эрдэнэ сайд гаргалаа. Ц.Элбэгдоржийг Тавантолгойтой холбогдуулан шалгаж байна гэж хүмүүс бодож байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын нууцыг Л.Оюун-Эрдэнэ хамсаатан нь илчиллээ. “Ц.Элбэгдорж оо, Чамайг найзуудын компаниас мөнгө угаасан хэргээр шалгаж байна” гэж. Энэ мэдээллийг улс төрийн мэдэгдэл мэт хийсэн. Хэрэв прокурорын зөвшөөрөлгүй гэмт хэргийн мэдэгдлийг хийгээд байх юм бол өнөөдөр Монголд Хууль, хүчний байгууллага, Авлигатай тэмцэх газар байгаад хэрэггүй л дээ. “Чамайг ийм хэрэгт шалгаж байна, чи ирээд хэрэггүй” гэдэг мэдээллийг олон улсын хүрээнд задалж байна. Л.Оюун-Эрдэнэ ээ, Шударга ёсоор тэмцэх гэж байгаа бол хууль эрх зүйн байгууллагын дотоод ажилд оролцох хэрэггүй. Би Ардчилсан намын гишүүн. Би Ц.Элбэгдоржийг олж ирэх үүрэггүй. Гэхдээ чи олж ир гээд загнаад байгаа. Ганц юмыг л чамд хэлье. Хууль, эрх зүйт орчинд ганцхан юм байдаг. Тухайн шалгаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрөлтэй хүмүүст дэлгэдэг юм. Ц.Элбэгдоржийг шалгаж байгаа тухай нийтэд зарлаад чи бол хамсаатан нь. Өөр гарц байхгүй. Ц.Элбэгдоржийн хамсаатан нь Л.Оюун-Эрдэнэ. Чамайг хайртай дүү гэж твиттер дээрээ бичээд байна лээ. Ингэж болохгүй ээ. Шударга ёсоор гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол ийм жүжиг хэрэггүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч залуусын олон өдрийн хөдөлмөрийг чи нэг л өдөр задлаад хаячихлаа. Харамсаж байна. Л.Оюун-Эрдэнэ ээ, Ингэж гэмт хэрэгтэй тэмцдэггүй юм” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404