МАН-ын "хар" жагсаалт
2020/03/09

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн бэлтгэл ажлаа хангахад хэн ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ тодорхой болгожээ. Ялангуяа намын сурталчилгааны ажлыг олон нийтэд хэрхэн хүргэх талаар хэд хэдэн ажлын хэсэг байгуулжээ.

Түүнээс гадна 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг зэрэг 10 гаруй нэр байгаа гэх мэдээлэл байна. Түүнээс гадна Ардчилсан намын Б.Наранхүү тэргүүтэй хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх "хар" жагсаалт байгаа гэнэ. Гэвч энэ бол албан ёсны, бүх нийтийг хамарсан судалгаа биш бөгөөд МАН-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажилд зориулсан судалгааны дүн гэдгийг онцолж хэлье. Зөвхөн МАН-аас явуулж буй судалгаа бөгөөд урьдчилсан байдлаар авсан судалгаа гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404