З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа
2020/03/06

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс ЭХХШТ-хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт / хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 9:00 цагт эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн юм.

 

Эх сурвалж: Мэдээ.Мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404