Өчигдрийн нислэгээр ирсэн 438 зорчигчоос 80 хүнийг тусгаарлалаа
2020/03/03

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр буюу 03-р сарын 02-ны өдөр ирсэн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн DV815, Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийлээ. Нийт 438 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн судалгааг авч DV815 нислэгээр ирсэн 107 зорчигчоос Япон, Тайланд улсаар дамжин ирсэн 5 зорчигчийг тусгаарласан бол Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330 нислэгээр ирсэн 121 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлуулан, 20 зорчигчийг ажиглалтад аваад байна. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн 210 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, 53 зорчигчийг ажиглалтад авсан байна.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404