“ХИГАШИКАВА ФОТО ФЕСТИВАЛЬ” 2020 ОНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2020/02/28

Тус фестиваль нь Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том өсвөрийн гэрэл зурагчдын фестиваль юм.

Хэзээ: 2020.7.30-2020.8.6 /7 хоног, 8 өдөр/
Хаана: Япон Улс, Хоккайда муж, Хигашикава хотЗохион байгуулагч:
- ХИГАШИКАВА хот
- ХИГАШИКАВА хотын аялал жуулчлалын холбоо
- ХИГАШИКАВА ХОККО гакүэн /коллеж/Хамтран зохион байгуулагч:
- “Канон Маркетинг Жапан” ХХК
- Япон гэрэл зургийн холбоо (PSJ)

Монгол талын зохион байгуулагч:
- Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооИвээн тэтгэгч:
Kinki Nippon Tourist Hokkaido Co, Ltd, Asahikawa OfficeДэмжигч:
-Япон улсын гадаад харилцааны яам
-Оролцогч орнуудад суугаа Япон улсын элчин сайдын яам

Фестивалын удирдамжСурагчидад тавигдах шаардлага:
• Гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагтай болох сонирхолтой.
• Улаанбаатар хот болон сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч хариуцсан багшийн хамт нэг баг болж оролцоно.
• Фестивальд нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно. Бүтээлд тавих шаардлага: Сэдэв: Charm of our region/Миний сайхан орон/ ※ Хот, орон нутаг, сургууль, гэр бүл гэх мэт өөрсдийн хүрээлэн буй орчины гэрэл гэгээтэй, сайн сайхныг харуулах• зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх
• Зохиомж, өгүүлэмжийн сэтгэмжтэй байх
• Бүтээлийн нэр, огноо, байршлийг хавсаргах
• RGB mode, JPEG буюу jpg өргөтгөлтэй, эх зураг байх
• Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1024 пиксельтэй байх Бүтээл хүлээж авах хугацаа: 2020.02.28-2020.03.28
Бүтээлийг photo@mopa.mn и-мэйл хаяг болон МГЗНХ-ны байранд хүлээн авна.
Бүтээлийн хамт овог нэр, нас, хүйс, сургууль, анги болон холбоо барих утасны дугаарыг хавсралтаар илгээнэ үү.Шалгаруулалт: 1-р шалгаруулалт: 2020 оны 3 сарын 31
2-р шалгаруулалт: 2020 оны 4 сарын 10
Эцсийн шалгаруулалт: 2020 оны 4 сарын 15Шүүлт:
МГЗНХ-ны мэргэжлийн таван гэрэл зурагчин + зохион байгуулагч талын 2 гишүүн нийт 7 шүүгчийн үнэлгээгээр оноо өгч шалгаруулах болно. Фестивалд оролцохоор шалгарсан багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцна. ※ Өөрийн улсаас онгоцны буудал очих, буцах зардал болон чөлөөт өдрүүдийн хоолны зардалыг өөрсдөө хариуцна. Жич: Энэхүү хөтөлбөрийн зорилго нь гэрэл зургаар дамжуулж бага, дунд ангийн сурагчдын багийн хамтын ажиллагааг дэмжих, уран бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд оршино.
Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургагч багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ дэмжин идэвхитэй оролцохыг уриалж байна.
Холбоо барих: Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооХаяг: СБД дүүрэг, Сүхбаатарын талбайн зүүн талын ТУУШИН таурын оффес 501 тоот, Утас: 99881159, 99091754, И-мэйл: photo@mopa.mnФестивалын дэлэгрэнгүй мэдээлэл, өмнөх жилүүдийн сурагчидын бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл дараах холбоосоор орж мэдээлэл авна уу.

The 6th International High School Students' Photo Festival Exchange official HP↓ https://higashikawa-youth-fest.jp/

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404