Ерөнхийлөгчийг дагаж явсан бүрэлдэхүүнд 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна
2020/02/27

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлахаар явж байгаа.  Энэ айлчлалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.

 Шадар сайд Ө.Энхтүвшин:

 -Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод, буцаад ирнэ. Айлчлалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргаас зөвшөөрөл авдаг. Энэ дагуу зөвшөөрлийг сая өгсөн. Ирсний дараа нь Монгол Улсад үйлчилж байгаа дэг журам Ерөнхийлөгч болон түүнийг дагаж явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Оношлогоо, шинжилгээнд хамруулна. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд  10 гаруй хүмүүс дагалдан  явж байгаа хэмээн мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404