Асашёорюү Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 хувцас бэлэглэлээ
2020/02/17

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 хувцас бэлдэж Эрүүл мэндийн яаманд бэлэглэхээр болжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудастаа "Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ!
Энэхүү битүү хувцасыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан бнаа" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404