“Улаанбаатар БҮК” ХК төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна
2020/01/28

“Улаанбаатар БҮК” ХК нь MNS ЕN 13230 стандартын М600 маркийн пандрол бэхэлгээтэй төмөр бетон дэр үйлдвэрлэж эхлээд удаж байна. Өнгөрсөн онд “УБТЗ” ХНН-ийн Замчид, инженер техникийн ажилтнуудын барьж ашиглалтад оруулсан Монголын газрын тос боловсруулах үйлдвэоийн 27 км төмөр замд тус компанийн 48,5 мянга гаруй бетон дэрийг үйлдвэрлэн нийлүүлсэн юм.

Энэ онд тус компанийн Зүүнбаян-Тавантолгой төмөр замын төсөлд мөн УБТЗ-тай хамтран ажиллах юм байна. Уг үйлдвэр жилд 300 мянган төмөр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай.

Энэ нь 160 орчим км төмөр замыг барихад хүрэлцэхүйц хэмжээ ажээ. Тус компанийнхан шинэ төмөр замын бүтээн байгуулалтад нийлүүлэх бетон дэрийг үйлдвэрлэж эхэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404