О.Баасанхүү банкны зээлийн төлөлтийг царцаах санал хүргүүлэв
2020/02/13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ҮАБЗ-д хандан санал хүргүүллээ. Уг саналд "Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт  ноцтой аюул, бэрхшээл үүсэх талтай. Тиймээс цалингийн болон ипотекийн бусад зээлтэй иргэд давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ажил хөдөлмөр, бизнесээ явуулах бололцоогүй. Иймд банкны зээлийн төлөлтийг хорио цээрийн үед бүрэн царцаах,  ээжүүдэд цалинтай чөлөө олгож, 0-5 настай хүүхдээ харах бололцоо олгохыг уриалж байна" гэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404