Ж.Батзандан: МАНАН-гийнхан миний эсрэг гүтгэлэг тарааж байна.
2020/02/12

ШИНЭ намаас УДШ-д бүртгэлтэй 10 гаруй намтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм. МАНАН бүлэглэлийн эсрэг 10 гаруй улс төрийн нам нэгдэж байна. ШИНЭ нам МАНАН бүлэглэлийн эсрэг шударга ёсны эвсэлд нэгдэн орж байна гэлээ.

 МАНАН бүлэглэлийн эсрэг шударга ёсны эвсэлд  БНН, Үнэн ба зөв нам, МҮАН, Монголын шинэчлэл нам зэрэг нам нэгдэн орж байгаа аж.  Тус эвсэл нь баялгийг эрх тэгш хүртээж, шударга ёсны хонгилыг нураах эвсэл гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд онцлов. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 -Та хоёрын  бичлэг гарсан байна. Энэ талаар?

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

 -Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай нэг ч удаа би ресторанд хоол идэж үзээгүй. 3-4 жилийн өмнөөс миний гар утсыг МАНАН бүлэглэл чагнадаг болжээ.  МАНАН-гийнхан миний эсрэг гүтгэлэг тарааж байна. 

 2017 онд УИХ-ын даргын захирамжаар экспо үзэсгэлэнд оролцохоор явсан. Өвөрмонгол, Монголын 3000 гаруй аж ахуйн нэгж явсан. Утасны бичлэг хийх замаар Ж.Батзанданг унагах санаархал бүтэхгүй. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404