О.Баасанхүү: Зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна
2020/02/12

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Би бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404