Ж.Батзандан: Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй
2020/02/11

ШИНЭ намынхаа санхүүжилтийг урд хөршөөс босгох гэж байгаа утга бүхий бичлэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбар өглөө.

Тэрбээр "МАНАН бүлэглэлээс сүүлийн долоо хоногт Ж.Батзандангийн бичлэгийг гаргаж тавина гэдэг шахалтыг олон хүнээр хэлүүлсэн. Ноцтой бичлэг гаргана гэж. Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ. ШИНЭ намын дэд дарга руу яриад намаасаа гарахгүй бол Б.Хурц генерал бүгдийг нь чагнасан, удахгүй бүх бичлэгийг задална гэж ярьж байна билээ. Тэгэхээр Л.Болд, Ж.Батзандан хоёрын гар утасны бичлэгийг чагнадаг О.Баасанхүү гишүүн, Б.Хурц генерал хоёроос очиж асуусан нь дээр байх" гэв.

Түүнчлэн "Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй. УИХ-ын гишүүд гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Цаашид ч уулзана. Энэ нь хуулиар олгосон бүрэн эрх нь юм. Би холбогдох дарга нартай нь нэг ч удаа уулзаагүй. Би Д.Сумъяабазар сайдтай нэг ч уулзаагүй. Энэ бичлэгийг Б.Хурц, О.Баасанхүү гэдэг хоёр хүн гаргаж тавьсан" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404