Жеки Чан коронавирусний вакцин гаргаж чадах хүнд 200 мянган ам.долларын шан амлажээ
2020/02/10

Хятадын жүжигчин Жеки Чан шинэ коронавирусний эсрэг вакцин гаргаж чадсан хүнд 1 сая юань буюу 197 мянган ам.долларын шан олгохоо амлажээ.

 

“Шинээр дэгдсэн вирустэй тэмцэхэд шинжлэх ухаан, техник технологи чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд тус вирусний эсрэг эмийг гаргаж чадна гэдэгт олон хүн итгэж байгаа” хэмээн тэрбээр “Weibo” нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.

 

Жүжигчин Жеки Чан гол дүрийг нь бүтээдэг “Авангард” кино дэлгэцнээ гарах байсан хэдий ч шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн үед цуцлагдаад байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404