Нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж, нас баржээ
2020/02/06

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр нэг айлын гурван хүүхэд түлэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр 17:19 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2019 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Ч-ийн угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж 5 настай эмэгтэй Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 сартай эмэгтэй Ц нарын гурван хүүхэд түлэгдэж нас баржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиж ажилласан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404