Интернэтээр санал өгөх хэлбэрт шилжинэ
2018/08/13

Ойрын ирээдүйд ОХУ сонгуулийн санал хураалтыг интернэтийн сүлжээ ашиглан хийнэ, энэ чиглэлд инновац, технологийн дэвшлийг ашиглана хэмээн ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Василий Лихачев хэллээ.

“Интернет сүлжээгээр сонгуулийн санал хураалт явуулах нь мөрөөдөл. Гэхдээ бид энэ мөрөөдөлдөө удахгүй хүрнэ. Орос бол олон сонгогчтой дэлхийн том гүрэн. Тиймээс энэ чиглэлийн хөгжлийн тэргүүнд явах ёстой” хэмээн тэр хэлжээ.  2021 онд Холбооны ээлжит сонгууль болно, үүнээс өмнө санал хураалтын шинэ технологийг бий болгохоо Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфилова амалсныг тэр бас сануулсан байна.  Ийм хэлбэрт шилжихэд хамгийн чухал сонгогчийн санал алдагдахгүй байх, саналын аюулгүй байдал гэдгийг Василий Лихачев онцоллоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404