AFC CUP 2020 тэмцээний урьдчилсан шатны тоглолт цуцлагдлаа
2020/02/03

Азийн аваргуудын Лигийн AFC CUP 2020 тэмцээний урьдчилсан шатны тоглолт онцгой шалтгааны улмаас цуцлагдлаа.

AFC CUP 2020 тэмцээний урьдчилсан шатанд Тайвань улсын Taipower FC багтай хийх эхний тоглолт 2020 оны 02-р сарын 05-ний өдөр манай улсад зохион байгуулагдахаар товлогдсон боловч Коронавирусаас шалтгаалан цуцлагдлаа.
Бид талбай дээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ уухай дор өрсөлдөгчөө талбайдаа хүлээн авч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэхээр бэлтгэж байсан боловч ийнхүү хүндэтгэх шалтгааны улмаас боломжгүй болсонд харамсалтай байна.

Яг одоо Азийн хөл бөмбөгийн холбооноос AFC CUP -ийн урьдчилсан шатны тоглолтуудыг хаана зохион байгуулах талаар хуралдаж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг цаг тухай бүрийд бид мэдээллэх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404