Г.Батхүү агсны үхлийн талаар хуурамч мессеж зохиож 15 сая төгрөг авчээ
2020/02/03

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар шинэ мэдээлэл өгөв. 

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэлэхдээ “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, бодит бус мэдээлэл тарааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан.

Тэрбээр шинжээчийн дүгнэлтүүд, гар утсанд хийсэн шинжээчийн дүгнэлт, полиграфийн магадлагаа, хохирогчийн ар гэрийхэнд ирсэн 13 секундын хуурамч мессеж гэх мэтчилэн зүйлсийг прокурорын зөвшөөрөлгүй задруулсан. Тиймээс уг өмгөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Хохирогчийн ар гэрээс 2019 оны тавдугаар сарын 13-нд ирүүлсэн мэдээллийг нягтлахад Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Г гэгч энэ этгээд 6 удаагийн үйлдлээр 269 сая төгрөг бусдаас залилж авсан үйлдэлд нь Сүхбаатар дүүргийн цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусч, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна" гэв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404