Хятадад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 259 болжээ
2020/02/01

Бямба гарагийн байдлаар “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсан хүний тоо 11700 давж, 259 хүн нас барлаа гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо мэдээлжээ.

 

Тус хорооноос танилцуулсан статистик мэдээллээс үзэхэд, Хубэй муж болон тус мужийн засаг захиргааны төв Ухань хотод хамгийн олон буюу 7100 тохиолдол бүртгэгдэж, 249 хүн нас барсан бол Жэзян мужид 537, Гуандун мужид 436, Хэнань мужид 352 хүн халдвар авжээ. Хэнаньд хоёр хүн нас барсан байна.

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 139 хүн халдвар авч, нас барсан нэг тохиолдол бүртгэгджээ. ОХУ-тай хил залгаа орших Хар мөрөн мужид 59 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь нас барсан байна. Халдварын хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн эх газрын Хятадын мужууд бол Төвөдийн өөртөө засах орон, Чинхай, Гуйжоу болон Жилин муж, мөн Шинжаан Уйгарын өөртөө засах орон юм. Шинэ вирусний халдвар тус улсын нутаг дэвсгэрийн бүх үндсэн нэгжид бүртгэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404