Л.Оюун-Эрдэнэ: Амарсанаа балайраад байх хэрэггүй. Хятад улс хүлээж авахгүй
2020/01/31

УИХ-аар Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар хэлэлцэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албаны албан хаагчид, УИХ, Засгийн газрын гишүүд туйлын болгоомжтой, бодит мэдээлэлд үндэслэж иргэдэд зөв мэдээлэл өгөх шаардлагатай байгаа юм. Бид хэвлэл мэдээллийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байгаа. Үүн дээр хэл амаа ойлголцож байгаа. Бид нэгдмэл зохион байгуулалттай байж, сэтгэл хөөрлөөс ангид мэдээллийг олон нийтэд өгч, мэдээллийн урсгалыг илүү нэгдмэл байдалд оруулж байж өдөр шөнөгүй ажиллаж байгаа Онцгой байдлын ажилчид, эрүүл мэндийн байгууллагынхан, хил хамгаалах албаныхандаа дэмжлэг үзүүлнэ. Иргэдэд худал мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. Амны хаалттай холбоотой, тохиолдолтой холбоотой ихэнх мэдээлэл манай албаны хүмүүсийн болон УИХ-ын гишүүдийн болчимгүй үгээс болж байгаа. Онцгой комиссын гишүүд л мэдээлэл өгөг ээ. Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдууд. Бусад сайдууд нь коронавирус судлаач болоод хэрэггүй гэж би анхааруулж байгаа. Амарсанаа бил үү, нэг дэд сайд байсан хүн. “Муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг одоо бас балайраад байх хэрэггүй. Тэр хүн очлоо гээд Хятад улс хүлээж авахгүй. Коронавирус улстөржих сэдэв биш. Ийм байдлаар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулаад байх хэрэггүй. Тэр улс төрөө энэ вирусээс өөр юман дээр очиж хийх хэрэгтэй. Цаашид ийм байдал үзүүлээд байвал эрүү үүсгэх шаардлагатай” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404