ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
2020/01/30

Одоогийн байдлаар Хятад улсад коронавирусын халдвараар нас барсан хүний тоо 170-д хүрч, халдвар авсан хүний тоо нэмэгдэж 7700 болсныг Япон улсын NHK телевизийн сайтад мэдээллээ. Өчигдрийн байдлаар Хятадаас гадна 17 оронд уг вирусын халдвар бүртгэгдээд байсан бол өнөөдөр өглөөний байдлаар дахин хоёр улсад бүртгэгдэж, 19 болсон байна. Тухайлбал, Финландад анхны тохиолдол бүртгэгджээ.

Яг ийм үед ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Халдварын тархалт БНХАУ-д идэвхтэй нэмэгдэж байна. Нэг орон нэмэгдсэн. АНЭмират улсад дөрвөн хүн өвдсөн. Энэ сарын хугацаанд Олон улсын тээвэр зорчигчтой холбоотой зааврыг гурвантаа шинэчлээд байна. Хилийн гарах цэг дээр хяналт шалгалт хийхийг зөвлөж байгаа. Хил дээр нэвтрүүлж байгаа арга хэмжээний үр дүн тодорхой бус байгаа ч, эмнэлэгт хандах асуудал дээр илүү үр дүнтэй гэдгийг зөвлөж байгаа юм. Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байга ийм нөхцөлд тархалтын талаар ДЭМБ-ын онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар болж байна. Даваа гаригт Японы ХӨСХ-гээс оношлуур авсныг мэдэж байгаа. Харин өнөөдөр дахин захиалга өгөхөөр болоод байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Нэгдүгээр сарын 28-нд манай эмнэлэгт 14 сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Хариу нь бүгд сөрөг гарсан учраас эмнэлгээс зөвлөгөө өгөөд гаргасан байгаа. Өчигдөр манайд дөрвөн иргэн ирж шинжилгээ өгч хянуулсан. Одоо хариу нь гарахаар шууд мэдэгдэнэ. Хажуугаар нь томуугийн улирал байгаа гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Бид цаг алдалгүй арга хэмжээ авч байгааг хэлье. 2500-3000 оношлуурыг захиалсан байгаа. Ойрын хугацаанд ирнэ. Бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зөв зүйтэй байгаа гэж үзэж байна. ДЭМБ ч ингэж дүгнэж байгаа. Жишээ нь, маскаа сайн зүүх хэрэгтэй. Зөв зүүх хэрэгтэй. Чихэндээ унжуулчихаад явж болохгүй. Нус цэрээ ил хаяхгүй байх хэрэгтэй. Ахуйн хавьтлаар дамждаг учраас хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. Хувь хүн өөрөө ариун цэврээ сайн сахиж, дэг журамтай байх хэрэгтэй. Амны хаалтны үнэ нэммээргүй байна. Ариутгалын бодисыг ч өргөнөөр тараах хэрэгтэй байна.

Вирусын хариу 24 цагийн дотор гарч байгаа.

Д.Нарангэрэл ЭМЯ-ны газрын дарга: Эмч нарын баг явах гэж байгаа гэсэн мэдээллийн тухайд бид албан ёсны мэдээлэл аваагүй байна. Гэхдээ энэ бол тухайн хувь хүний асуудал гэж үзэж байна. Бид коронавирусын хувьд нэгд, ГХЯ, хоёрт, ДЭМБ гэсэн хоёр эх сурвалжаас мэдээлэл хүргэж байгаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404