АНУ ирэх 2020 онд Сансрын армитай болно
2018/08/10

“Сансрын арми”-н талаар тус улсын Дэд ерөнхийлөгч Майк Пейнс өчигдөр мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургаадугаар сард Пентагоны удирдлагуудыг хүлээн авах үеэрээ “Сансрын зэвсэгт хүчин” гэх шинэ төрлийн армийн салбарыг байгуулахыг үүрэгдсэн билээ. Тэрбээр өчигдөр Пентагоны төв байранд очиж, удирдлагуудтай нь уулзжээ. Уг уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр дэд тэргүүн “Манай улсын арми дэлхийн хүссэн газарт очиж, энхийг сахиулах ажиллагаа явуулдаг. Бид энэ удаа алсын зорилгоо тодорхойллоо. Ерөнхийлөгч Трампын санаачилсан сансрын армийг ирэх 2020 онд гэхэд байгуулах зорилго өмнөө тавьсан. Албаныхан уг асуудлаар  зөвлөлдөж, цаг нь болсон үедээ уг армийг бий болгох болно” гэж хэлжээ.

Сансрын армийнхан сансрын зэвсэг бүтээх болон турших үүргийг хүлээх гэнэ. Пейнс “Манай өрсөлдөгчид шинэ төрлийн дайны зэвсгийг сансар руу гаргахаар ажиллаж байна. Тиймээс бид хурдан ажиллах, уг үйл ажиллагааг хурдан хэрэгжүүлэх шаардлагатай” гэж мэдэгджээ. 1947 онд тус улсын армийнхан дотроо шинэ алба байгуулж байсан түүхтэй. Армийн агаарын корпусыг томсгож, АНУ-ын Агаарын зэвсэгт хүчин болгожээ. Уг армид 30,000 цэрэг үүрэг гүйцэтгэдэг билээ.

Б.Дэлгэрцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404