МАН Хоёр элчин сайдад нэр дэвшигчийг дэмжсэнгүй
2020/01/27

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч санал оруулж ирсэн. Засгийн газрын хурлаар хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулж ирсэн ийм санал. МАН-ын бүлгийн хурлаар шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудал орж ирсэн. Эдгээр элчин сайд нарын асуудлыг хэлэлцээд есөн элчин сайдыг МАН-ын бүлэг дэмжсэн. Хоёр элчин сайдад нэр дэвшигчийг дэмжээгүй. Нэг нь БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр гэж хүн байна. Энэ хүн 66 настай. Төрийн албаны тухай хуулиар 65 нас төрийн алба хаах насны дээд хязгаар. Иймд Төрийн албаны тухай хууль зөрчигдөнө. Хоёрдугаарт, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа гэдэг хүнийг мэргэжлийн биш учраас дэмжээгүй” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404