БНАСАУ цэргийн нисэх онгоцоор нислэгийн бэлтгэл хийлээ
2020/01/24

БНАСАУ-ын “Вонсан-Калма” нислэгийн талбайд цэргийн нисэх онгоцоор нислэгийн бэлтгэл хийснийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас ажиглалаа гэж АНУ-ын “38 North” ажиглалтын байгууллага мэдээлжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн оны 11 дүгээр сард байлдааны нислэгийн тэмцээн үзэж сонирхсоноос хойш “Вонсан-Калма” талбайд нислэгийн ажиллагаа анх удаа ажиглагдсан нь энэ юм. 

“38 North” байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр, уг бэлтгэлийн зорилго тодорхойгүй байгаа хэдий ч ойрын хугацаанд дахин нислэгийн сургууль хийж магадгүй аж.

Энэ сарын 17-21-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд нислэгийн талбайн хойд хэсэгт 5 “MiG-21”, өмнөд хэсэгт 8 “MiG-21”, 3 “MiG-17” нисэх онгоц ажиглагдсан байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404