“Samsung” “Galaxy Z Flip” гар утсаа 2 сарын 11 танилцуулна
2020/01/23

“Samsung” хавтаст хясаа шиг эвхэгддэг “Galaxy Z Flip” гар утсаа АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод ирэх хоёрдугаар сарын 11-нд зохион байгуулах “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.   

Шинжээчдийн таамаглаж буйгаар, “Galaxy Z Flip” гар утас “Samsung”-ийн анхны эвхэгддэг гар утас болох “Galaxy Fold”-оос /2000 орчим ам.долларын үнэтэй/ хямд байх төлөвтэй байгаа нь уг салбарын өрсөлдөөн нэмэгдэж буйтай холбоотой ажээ. Харин “Samsung” компанийн хувьд “Galaxy Z Flip” гар утасны үзүүлэлт болон үнийн талаар албан ёсны мэдээллийг олон нийтэд хараахан танилцуулаагүй байна.

Дэлхийн гар утас үйлдвэрлэгч томоохон компаниуд эвхэгддэг загвартай гар утасны салбарт хэдийн хөл тавьсан бөгөөд өнгөрсөн онд “Mate X” утсаа худалдаанд гаргасан “Huawei” уг утасныхаа дараагийн загварыг ойрын хугацаанд худалдаанд гаргах төлөвтэй байна. Мөн “Motorola” компани “Razr” хэмээх эвхэгддэг гар утасныхаа урьдчилсан захиалгыг энэ долоо хоногоос авж эхлэх ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404