Ц.Магалжав: Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ
2020/01/22

МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас Э.Оюунболдын аварга “Цагаан сарын барилдаанд зодоглоно” гэж хэлсэний дагуу тодруулга авахад “Тийм зүйл ярьсан байна билээ. Гэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хороо түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэсэн юм.

Мөн сошиалаар маш олон бөхийг допинг хэрэглэсэн байна гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс энэ тухай лавлахад “Авлигатай тэмцэх газраас эхнээс нь шалгаж байгаа юм билээ. Би ч сайн ойлголтгүй явна. Сэтгүүлч та нар шиг сураг төдий л байна” гэв.

Иймд энэ талаарх мэдээлэл тун удахгүй Авлигатай тэмцэх газраас гарах биз ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404