Д.Амарбаясгалан: Нэг сая төгрөг тэтгэврийн зээл аваагүй иргэдэд олгоно.
2020/01/09

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийжээ. 

 -Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарсан. Нийтдээ 230 мянга иргэн тэтгэврийн зээлтэй байгаа. Эднээс 91 хувь нь 6 сая төгрөгөөс доош зээлтэй байгаа. Тиймээс иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг тэглэнэ. 6 буюу түүнээс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Харин 6 сая төгрөгөөс дээш зээлтэй иргэд үлдэгдэл зээлээ өөрсдөө төлнө. Салхитын мөнгөний ордноос нэг сая төгрөгийн үнэт цаас гаргаж, тэтгэврийн зээл аваагүй иргэдэд олгоно.

 -12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн зээл гарсан гэж Ц.Мөнх-Оргил гишүүн хэлсэн. Энэ талаар...?

 -Өмнөх онуудтай харьцуулахад адил түвшний тэтгэврийн зээл гарсан талаар банкны мэдээлэл авсан. Тэтгэврийн зээл нэг, хоёрдугаар сард  Цагаан сар болох гэж байгаатай холбоотой, мөн сургалтын төлбөр төлөх зорилгоор найм, есдүгээр сард хамгийн өндөр хэмжээтэй гардаг юм байна. 

 -Тэтгэврийн зээлийг цаашид олгох уу?

 -Тэтгэврийнй зээл бол хэрэглээ. Тиймээс иргэддийн тэтгэврийн зээлийг 6 сар хүртэл хугацаагаар олгохоор болж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404