Ш.Раднаасэд: Цөөн хүн амтай бол цөөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон
2020/01/08

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Мандатын тооны талаар намын бүлгээс асуу. Мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнээс харгалзана тогтооно гэдэг шинэ зарчим орж ирсэн. Одоогоор мандатыг тоог тогтоогоод УИХ-аар хэлэлцсэн асуудал байхгүй. Ер нь бол Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо гурван зүйлийг гол болгоно гээд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харна гэсэн. Тэгэхээр олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон. Говь-Алтай аймаг хэдэн мандаттай болсныг мэдэхгүй байна. Болж өгвөл гурван мандат нэмчихмээр байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404