АНУ Ираны Гадаад хэргийн сайдад виз олгохоос татгалзжээ
2020/01/08

 Энэ долоо хоногт болох НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцохоор виз мэдүүлсэн боловч АНУ виз олгохоос татгалзсан гэж Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгджээ.

 

НҮБ-ын уулзалтад оролцохоор виз мэдүүлсэн гэж тэрбээр Катарын “Al Jazeera” телевизэд ярилцлага өгөх үеэр хэлжээ.

 

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео надад виз олгох бодолгүй байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт уламжилсан байсан гэж М.Зариф мэдэгджээ. Тэрбээр тус шийдвэрийг шүүмжлээд, “АНУ-д хэн нэгэн очиж бодит байдлыг илчилнэ гэдгээс тэд айж байна” хэмээн мэдэгдэв.

 

Эхсурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404