Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа
2020/01/06

Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид болж байна. Уг хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ "Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. Тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмад бий. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж буй. Өндөр тэтгэвэртэй ахмад настан дээд тал нь 15 сая төгрөгийн зээл авсан байгаа бол дундаж тэтгэвэртэй нь 3 орчим сая төгрөгийн зээл авчээ. Иймээс тэтгэврийн зээлийг тэглэсэн нөхцөлд хамгийн өндөр зээл авсан нь хожих болж буй.

Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Тэднээс 100 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ "Тэтгэврийн зээлгүй ахмадыг ялгаварлах ёсгүй. Мөнгийг нь өгдөг үү, зээл авах боломж олгодог уу. Тэгш хандах ёстой" хэмээнд мэдэгдсэн. Мөн энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барихаа ч онцолсон билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404