Б.Тулга: Тэтгэврийн зээлийг хүүгүйгээр олгох ёстой
2020/01/06

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх.

Тэтгэврийн зээл олголтыг  үргэлжлүүлэх. Уг зээлийг хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх.

Мөн малчны зээлийн хүү, цалингийн зээлийн хүү, ипотекийн зээлийн хүүг тус бүр тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна” гэлээ.

Түүнчлэн  МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна гэдгээ хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404