Аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан арслан” цомын эзэд тодорлоо
2019/12/30
 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жил, шинэ жилийн баярыг тохиолдуулан 2019 онд ажил үйлсээрээ шалгарсан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд төрийн албан хаагчдыг Монгол улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн болон Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг өнөөдөр гардуулан өглөө. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат, Д.Батбилэг нар гардуулан өгсөн юм. 
 
  
 
        
      Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын дээд шагнал соёрхол “Цагаан арслан” цомоор ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 15 дугаар цэцэрлэг шагнагдлаа. Мөн 2019 онд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, амжилт бүтээлээрээ салбартаа хошуучилсан аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Өкшений Нурбек, Эрдэнэтийн ДЦС-ТӨХК-ийн ТДЦ-ийн цехийн инженер Пунцагийн Баатар, дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин Даваасүрэнгийн Дагвадорж, Орхон аймгийн БОЭТ-ын Мэдрэлийн тасгийн эрхлэгч Доржсүрэнгийн Даваасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахлах нягтлан бодогч Гомбожавын Отгонбаяр, аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Далхсүрэнгийн Цэрэн-Очир, Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Дагвадоржийн Болормаа, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнх нарын 8 иргэнийг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оны алдартан”-аар шалгаруулж шагналыг аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулан өглөө.
     Мөн аймгийн ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцож, тухайн нутаг дэвсгэртээ гэмт хэрэг зөрчлийг буруулсан, урьдчилан сэргийлж ажилласан Баян-өндөр сумын Яргуйт, Бүрэнбүст, Рашаант багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 
 
   
  
 
 
 
 
           
      “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбо, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон нар шагнагдлаа. Түүнчлэн аймгийн Засаг даргын “Оны тэргүүний ажилтан” өргөмжлөлөөр Төр захиргааны салбараас Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар, Эдийн засаг санхүүгийн салбараас БСУГ-ын Төсөв санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Наранцэцэг, Хууль хяналтын салбараас Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч А.Бадамжунай, Эрүүл мэндийн салбараас БОЭТ-ийн Эмэгтэйчүүдийн эх барих их эмч Г.Шүрэнгэрэл, Боловсролын салбараас “Гэгээнбилэг” сургуулийн математикийн багш Ц.Алтанцэцэг, Соёл урлагийн салбараас “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин С.Ариун-Эрдэнэ, Спортын салбараас Самбо бөхийн 2019 оны дэлхийн аварга Д.Алтансүх, Хүнс хөдөө аж ахуйн салбараас Жаргалант сумын өрхийн тариаланч Д.Пүрэвдорж, Барилга хот байгуулалтын салбараас “Эрдэнэт ШУТП”-ийн захирал Г.Энхбаяр, Эрчим хүчний салбараас “ЭДЦС” ТӨХК-ийн засварчин В.Бат-Эрдэнэ, Нийтийн аж ахуй үйлчилгээний салбараас Хот тохижуулах газрын ачигч Р.Үүрцайх нар шагнагдлаа. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404