Хацү башёд Монголын 22 сумоч барилдана
2020/01/02

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос нэгдүгээр сарын тэмцээний чансаа буюу Хацү башёгийн банцүкэг зарлахад Монголын 22 бөх зодоглохоор болжээ.

 

Тус чансааны зүүн жигүүрийг мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил зүүн жигүүрийн гуравдугаарт, “Таманой” дэвжээний бөх Азүмарү С.Тодбилэг зүүний 15-д тус тус эрэмбэлэгджээ. Мөн “Мичинокү” дэвжээний бөх, Кирибаяама Б.Лхагвасүрэн макүүчи зиндаанд анх удаа зодоглохоор зүүний 17 дугаарт жагссан байна. Ийнхүү монголын 5 бөх Макүүчи зиндаанд хүч сорино.

 

Харин Жүрёо зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр, Ичиножёо А.Ичинноров нарын тэргүүтэй 8 бөх барилдана. Макүшита зиндаанд 6, Сандамэ зиндаанд 3 монгол бөх тус тус хүчээ сорихоор банцүкэд бичигдээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404