Террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан хоёр дахь сэжигтнийг баривчилжээ
2019/12/31

 Шинэ жилийн баярын үеэр террорист халдлага үйлдэхэээр зэхэж байсан хэмээн сэжиглэгдэж буй Никита Семеноваг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд баривчилсан бөгөөд Сантк-Петербургийн дүүргийн шүүх түүнийг хорих тухай тогтоол гаргасан байна.

 

Өмнө нь шүүх Семёновагийн хамсаатан хэмээн үзэж буй Георгий Чернышовыг хоёр сараар саатуулах шийдвэр гаргажээ. 

 

Орост террорист ажиллагаа явуулахаар зэхэж байсан хэд хэдэн хүний талаарх мэдээллийг АНУ терроризмтой тэмцэх чиглэлээр тусгай албадын хооронд тогтоосон байнгын холбоо харилцааны хүрээнд өгсөн тухай ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өмнө нь мэдэгдсэн юм.

 

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Орост  үйлдэх гэж байсан террорист халдлагыг таслан зогсооход тусалсан мэдээлэл өгсөнд түүнд талархлаа илэрхийлсэн юм. 

 

Эх сурвалж: Монцамэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404