"Футзалын сонирхогчдын цом-2020" тэмцээн болж өнгөрлөөө
2019/12/30

Монголын хөлбөмбөгийн холбооны "Футзалын сонирхогчдын цом-2020" тэмцээн энэ сарын 21-29-ны хооронд болж, 10 багийн 132 тоглогч өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний "Шилдэг хаалгач"-аар “Хараацай” клубын хаалгач Х.Цэнгүүн, "Шилдэг тоглогч"-оор “Сор” клубын тоглогч Б.Өлзийбаяр нар тодорсон бол "Шилдэг довтлогчоор" 24 гоол оруулсан “Аврагч” клубын тоглогч Г.Нямаа нэрлэгдлээ.

Энэхүү тэмцээний медальт байранд орсон багууд 2020 оны футзалын дээд лигт орох эрх авч байгаа билээ.

Алтан медалийг С.Батболд дасгалжуулагчтай Ч.Төрболд ахлагчтай “Аврагч”, мөнгөн медалийг Б.Анар дасгалжуулагчтай Ч.Цэндбаяр ахлагчтай “Сор”, хүрэл медалийг Б.Баттулга дасгалжуулагчтай Б.Амгаланбат ахлагчтай “Хараацай” клуб хүртсэн юм.

Мөн тэдний хамтаар “Эрхэс”, “Шарын гол” клуб 2020 оны футзалын дээд лигт оролцох эрх авав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404