"Манжуур 2019" энэ сарын 24-нд ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо
2019/12/30
“Хятад, Монгол, Орос хилийн худалдааны хөгжлийн хурал-Манжуур 2019”энэ сарын 24-нд ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

Уг хурал нь Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох, “Хятад, Орос, Монгол гурван улсын залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын анхдугаар чуулган-ыг шат ахиулах, төсөлд гарын үсэг зурах, гадаадад ажиллаж амьдарч байгаа Хятадын бизнес эрхлэгчдийг Өвөр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзуулан золгуулах зорилготой юм. 

Хуралд Манжуур хотын засаг захиргааны хариуцлагатан, Орос Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, гадаад ажиллаж амьдарч байгаа Хятадын бизнес эрхлэгчид, Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Тяньжиний бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 160 гаруй хүмүүс оролцсон юм. Тэд хилийн худалдааны шинэ боломж, дээрх гурван улсын хилийн бүс дагуух оршин суугчдын амьдралыг дээшлүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжин ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Хурлыг Мажуурын бизнесийн холбооны дарга буюу Fada корпорацийн Ерөнхийлөгч Ван Яннян даргалжээ.

Манжуур хотын орлогч дарга Жан Жиньжү хэлэхдээ, “Манжуур хот “Бүс ба зам”санаачлагын хүрээнд Орос Монгол хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Талууд хамтран Хятад, Монгол, Орос гурван орон нөхөрлөл болон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, олон улсын хэмжээний худалдааны шинэ тавцан бий болгох чиглэлд хамтран ажиллах нь зүйтэй. Энэ хуралд хүрэлцэн ирсэн та бүхэн Хятад, Монгол, Орос хөрш орнуудын хамтын ажиллагааны хөгжилд оюун ухаан, арга бодлого, хүчин зүтгэлээ зориулна гэдэгт найдаж байна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа Хятадын бизнес эрхлэгчид болон Өвөр Монголын бизнес эрхлэгчд хилийн бүс нутгийн хөгжлийн шинэ боломжийг ашиглан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж сайн сайхан ирээдүйгээ бүтээхийг хүсэж байна” гэв.

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Олон улсын худалдаа судлах газрын эрхлэгч Дүн Ян олон улсын макро эдийн засаг, улс төрийн өөрчлөлт нь олон улсын худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн даяаршилд хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэл тавив. Тэрбээр Хятад улс хилийн худалдааны инноваци хөгжлийг бодлогоор дэмжиж байгаа болохоор тус салбарын эдийн засгийн үр өгөөж нь ирээдүйд илүү сайн байх боломжтойг онцолжээ.

Манжуур дахь Хятад Оросын татварын хөнгөлөлттэй чөлөөт бүсийн орлогч дарга Чэн Гүөбин Хятадын Төрийн зөвлөлийн боловсруулсан “Хилийн худалдааны инноваци хөгжлийн удирдамж”-ыг үндэслэн шинээр гарч ирсэн бодлогийг танилцуулав. Тэрбээр “Манжуур хотод одоо Хятад, Оросын татварын хөнгөлөлттэй бүс нэг байна. Тодруулбал, татварын хөнгөлөлттэй бүс гэдэг нь Хятадын иргэн бүр өдөрт 8000 юаний бараа бүтээгдэхүүнийг ямар ч татваргүйгээр худалдан авах боломжтой. Харин 8000 юаниас дээш худалдан авалтад бараа бүтээгдэхүүний төрөл ангиллаас шалтгаалж зохих татвар ногдуулах болно. Иргээдүйд Манжуур хотод Орос, Беларусь, БНАСУ, БНСУ, Украйн, Монгол, Гүрж, Узбекистан, Армени зэрэг 15 орны татварын хөнгөлөлттэй бүс байгуулах болно.  Татварын хөнгөлөлттэй бүсээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ “Татварын хөнгөлөлттэй бүс+интернэт”,“Татварын хөнгөлөлттэй бүс+дахин боловсруулалт”,“Татвар хөнгөлөлттэй бүс+аялал жуулчлал”,“Татвар хөнгөлөлттэй бүс+инноваци”гэх шатлалаар Хятадын дотоод зах зээлд нэвтрүүлэх юм. Үүний зэрэгцээ төрөөс бодлогын чанартай хөрөнгө оруулалт хийж татвар хөнгөлөлттэй бүсийг хөгжүүлэх төлөвлөөг танилцууллаа.  Энэ нь Хятад, Монгол, Оросын бизнес эрхлэгчдэд шинэ боломж гарч байгаа хэрэг юм” гэжээ. 

Манжуур дахь Хятад Оросын татвар хөнгөлөлттэй бүсийн Ерөнхий менежер Го Чүнминь “Оросын нэртэй брэндүүдтэй хамтран ажиллаж татварын хөнгөлөлттэй бүсээр дамжуулан 700 төрлийн бүтээгдэхүүнийг Хятад улст оруулна” хэмээн ярьжээ.

 Оросын Янта корпорацийн Хятадын талыг хариуцагч Ерөнхий менежер Оленев Дмитрий Евгеньевич танилцуулахдаа “Иркутск дахь Янта салбар компани нь чанартай түүхий эд ашиглан шар тос, буурцгийн тос, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь Оросын дотоод зах зээлдээ ч борлуулалт сайтай” гээд дараагийн алхам Хятадын хөдөө аж ахуйн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэд татварын хөнгөлөлттэй бүсээр дамжуулан Хятадын дотоод зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой ажээ.

ӨМӨЗО-ны И Тай корпорацийн орлогч захирал Зан Гүөчян чанартай түүхий эд худалдан авах болон олон улсын худалдаа хийх төлөвлөгөөгөө танилцуулж буй нь

 Fada корпорацийн Ерөнхийлөгч Ван Яннян ОХУ-ын Иркутск хотод амьдарч байгаа Хятадын худалдааны нийгэмлэгийн тэргүүн Мию Лихун болон Буриадын бүгд найрамдах улсын Улаан-Үүдийн худалдааны нийгэмлэгийн тэргүүн нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404