Себастъян Феттель Канадын Гранприд түрүүллээ
2018/06/12

Формула 1 уралдааны энэ улирлын 7 дахь гранпри Монтреал хотноо Канадын гараагаар үргэлжиллээ. Тус гараанд "Феррарибагийн Герман тамирчин Себастьян Феттель түрүүлснээр нисгэгчдийн дэлхийн аваргыг дахин тэргүүлж эхэллээ.

Жиллес Вилленэвэ авто тойруулагат болсон тус уралдаанд Феррари багийн Себастьян Феттель 2 дахь удаагаа түрүүлж байна. Феттель Канадын гараанд түрүүлснээр Ф1-ийн нисэгчдийн дэлхийн аваргыг дахин тэргүүлж эхэллээ. Тэрбээр Мерседес багийн Льюис Хэмилтоноос 1 онооны илүүтэй болсон юм.

Энэ гараанд Хэмилтон 5-р байранд орсон юм. Харин Феттелийн ардаас 2-р байранд Валтерри Ботас орсон бөгөөд тэрбээр тэргүүлэгчээс 6 секунтын дутуутай барианд оржээ. 3,4-р байрыг Ред Булл багийн нисгэгчид болох Макс Верстаппен, Даниель Риккиардо нар эзэлжээ. 

Энэ улирлын 3 дахь түрүү, карьерийн нийт 50 дахь ялалтаа авсан Феттелийн тухайд уралдааны эхнээс л тэргүүллийг авсан бөгөөд 70 тойрог тэргүүлж явсаар ялалт байгуулсан байна. Ф1 уралдааны дараачийн буюу 7 дахь гараа 6-р сарын 24-нд Лэ Кастэллэтэд Францын гранпригээр үргэлжилнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404