О.Баасанхүү: МИАТ-ийн зовлон бас Манай л зовлон болж
2019/12/25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудсандаа "МАН-ын зовлон Манай л зовлон юм даа. Гэтэл МИАТ-ийн зовлон бас Манай л зовлон болж. Онгоц барьдаг согтуу нисгэгч гэж дуулаад айдаг байсан бол сүүлдээ хар тамхичин нисгэгчтэй болсон гэх. Үнэн үү? сайдаа дуугараач, та." гэсэн байлаа.

 

 

Өнөөдөр гишүүн О.Баасанхүү үүнийгээ тодотгож, сэтгүүлчдийн асуултад "МИАТ замбараагаа алдсан. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ажлаа өгнө гээд хэлсэндээ хүрээгүй. Дэд дарга нь хэрэгт холбогдоод цагаадсан сураг байсан.Нисгэгчид таван одтой буудал буугаад, түйвээгээд бөөн өр. Нисгэгчид МИАТ-ын нэрээр  л сууж байгаа. Нисгэгчдийг эхлээд согтуурлын зэрэгтэй байна гээд нислэг хойшлуулсан. Дараагийн удаад хойшлогдсон шалтгаан нь хар тамхи, мансуурлын зэрэгтэй байсан. Хүний амь ярьдаг салбар хариуцлагагүй байж болохгүй" гэсэн хариултыг өгчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404