Кураш бөхийн ДАШТ-д Монгол Улсын харцага Д.Анар түрүүлжээ
2019/12/24

Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод энэ сарын 20-21-нд Казак Кураш бөхийн ДАШТ зохион байгуулагдаж, Монгол Улсын харцага Д.Анар түрүүлжээ.

Уг тэмцээнд 33 орны 300 гаруй бөх эрэгтэй, эмэгтэй 12 жинд ир бяр, уран мэхээ уралдуулан барилдсан байна.

Д.Анарын хувьд +100 кг-ийн жинд түрүүлсэн бол -100 кг-ийн жинд аймгийн арслан У.Мөнх-Оргил хүрэл медалийн эзэн болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404