6 өмгөөлөгчтэй шүүх хурал эхэллээ
2019/12/24

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагийн орчимд эхлэн, хаалттай үргэлжилж байна. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарын өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар ажиллаж байна.

Эргэн сануулахад, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд нарын яриа аудио хэлбэрээр олон нийтэд түгсэн нь хээл хахууль авлигын шинжтэй байсан гэж үзсэн. Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2014-2016 оны Монгол ардын намын бүтэц, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол ардын намын 2016 оны сонгуулийн төв штабын бүтэц, үйл ажиллагаа, санхүүжилт зэргийг ярилцаж, улмаар 60 тэрбумын схемийг хамтдаа зохиолцсон хэмээн буруутгагдаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404