Барилдах эрхээ хасуулаад байсан дөрвөн бөхийн эрхийг МҮБХ-ноос сэргээлээ.
2019/12/20

Допинг буюу сэргээш хэрэглэсэн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан дөрвөн бөхийн эрхийг МҮБХ-ноос сэргээлээ.

Тодруулбал, Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар юм.

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний бөхийн дэвжээнд хэсэг хугацаанд үгүйлэгдэж байсан хүчтэнүүд ийнхүү зодоглохоор болж байна.

Тэгэхээр МҮБХ-ноос жил бүр зохион байгуулдаг "Дөрвөн уулын хишиг" барилдааны нэг болох Богд хан уулын хишиг барилдаанд хүч үзэж болох юм.

Энэхүү барилдааныг үйлдвэр худалдааны ХУД-ийн ЗДТГ, “АПУ” ХК болон МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404