Н.Энхбаяр: Энэ бол сонгуулийн хуулиар шинэ ял оноож байгаа үйлдэл
2019/12/19

УИХ-ын чуулганы өчигдрийн  хуралдаанаар Сонгуулийн тухай  хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын байнгын хороонд  оруулан  дэмжүүлсэн зарчмын зөрүүтэй санал буюу Н.Энхбаярт зориулсан заалтыг олонхийн саналаар дэмжив. Энэ нь “Шүүхээр авлига, албан тушаалын хэрэгт буруутай гэдэг нь тогтоогдож,  ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглох”  тухай  юм.  Хоёр гишүүний саналыг  хуулийн заалт болгон  УИХ-ын олонхи дэмжсэнээр   Монголын улс төрийг “зайдалсан” хоёр намын, тодруулбал МАНАН-гийн  захиалгыг биелүүллээ. 

Ер нь бол “Авлига, албан тушаалын хэрэгт буруутай бол нэр дэвшүүлэхгүй” гэх нь  сонсоход гоё. Хэн ч зөв гэж хүлээж авна. Гэтэл энэ нь улс төрийн захиалгаар хэлмэгдсэн, хилс хэрэгт ял шийтгүүлсэн Н.Энхбаярын хувьд  дахин яллаж буй үйлдэл юм. Өмнө нь ч ийм зүйлүүд  гарч байсан. Эрх баригчид түүнийг удаа дараа хэлмэгдүүлж  байсан бол түүнийгээ  хуулийн заалтаар дархлах гэж байгаа нь энэ юм.

Н.Энхбаяр: Энэ бол сонгуулийн хуулиар шинэ ял оноож байгаа үйлдэл 

 МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  хувьд өчигдөр  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө “Үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн миний ч бус бусад хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна”  хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нартай уулзаж  байр сууриа илэрхийлсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404