“ГИЙНГОО, ЗЭЭНГОО, УМАРЗИЙ” –ЛАХ ШАВЬ СУРГАЛТ ДУУСЧ ТАЙЛАН ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ТОЛИЛУУЛНА
2019/12/19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулах тухай” А/44 дугаар тушаалаар соёлын биет бус өвийн язгуур урлагийн ай савын төрөл зүйлийг өвлөн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадавхийг бэхжүүлэх, өвлөн уламлжлагчдын эгнээг тэлэх зорилгоор СУИС-ийн Соёлын сургуультай хамтран шавь сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд Хөөмий, Бий биелгээг СББӨ түүнийг өндөр түвшинд өвлөн уламжилсан билиг авьяастнууд биечлэн заасан.  

 

Энэхүү төслийг малын уриа дуудлага болох гийнгоо, зээнгоо, умарзийлах сургалтаар төгсгөж байна. Сургалтыг Дундговь аймгийн 4 дэх үеийн өвлөн уламжлагч Хандсүрэн гуай зааж сургалаа.  Сургалтад 20 гаруй сонирхогчид хамрагдсан бол өнөөдөр 16:00 цагт “Соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулах тухай” төслийн хаалтын тайланг СУИС-ийн Соёлын сургуулийн “Өв соёлын өргөө”-нд зохион байгуулж, шинэхэн суралцагчид маань сурсан мэдсэнээ толилуулан сертификатаа гардан авах болно. Мөн төслийн ажлын хүрээнд шавь сургалтыг  заах арга зүйг хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гарлаа. 

Өв соёл хөгжин дэлгэрэх болтугай!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404