Хүүхдээр тахил өргөхөө зогсоо!!!
2019/12/18

Та хүүхдээ, тухайлбал энэ хорвоо дээр юугаар ч сольшгүй өөрийнхөө үргэлжлэл болсон бяцхан үрээ хахир өвлийн хүйтэнд, хаврын хавсарганаар мөнгө олохын тулд, өөрөөрөө бахархаж омогших эсвэл бусдын сэтгэлийг баясгахын төлөө морь, тэмээ, адгуус унуулж уралдуулах байсан уу? Морь, тэмээ, адгуус унуулж уралдуулаад дараа нь гэмтэж бэртэн, амь насаараа хохирвол танд ямар ч асуудалгүй юу? Та үүнийг зөвшөөрнө гэж үү?
Хэдий хүүхэд өөрөө дуртай байгаа ч тэд цаашид үүсэх эрсдлийг, асуудлыг тооцоолж чадахгүй байгаа шүү дээ.
Өвөл, хавар уралдаад дараа нь эрсдэл үүсэхэд хэн хохирох вэ? Эцсийн эцэст хүүхэд л хохирно шүү дээ. Хэний яс янгинаж, хэний цус урсаж, хэний тархи хагарах вэ, хэн энэ хорвоог орхих вэ? Морины эзэн гишүүнийх үү? Морь уяачийнх уу? Морь унаач хүүхдийн эцэг эхийнх үү?...
Хүүхдээр хүйтний улиралд морь унуулж уралдуулахаа албан ёсны болгож “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-д дараах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн санаачлан УИХ-д оруулан хуульчлах гэж байгааг бид эсэргүүцэж байна. Энэхүү хуулийн төслөө татаж ав!!! Хүүхдээр тахил өргөхөө зогсоо!!!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404