Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн МАН-ын хороон дарга боллоо
2019/12/17

“Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга болохын тулд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн намын хороог хуралдуулсан байна. "Хор"-оо хангалттай найруулсан гэж дээдүүлдээ мэдэгдэж, өөртөө итгэлтэй орсон тэрбээр намын хорооны 89 гишүүндээ хөөгдөөд буцсан онигооны эзэн болжээ” гэсэн мэдээлэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Гэвч үнэхээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн МАН-ын хороон даргаар сонгогджээ. Тэрбээр өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшээд дүүргийн намын хороон дарга болсон байна. Түүнийг ийнхүү Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог удирдаж эхлэхтэй холбоотойгоор тус дүүргийн Засаг даргын суудлын асуудал ч мөн яригдаж эхлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404