Авто зам ашигласан төлбөрийн нэмэгдлийн талаар эргэн хэлэлцэнэ
2019/12/16

НИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар Авто зам ашигласан төлбөрийн нэмэгдлийн талаар эргэн хэлэлцэх юм.

Энэ талаар өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Уг хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулсан.

Тэрээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт нэг их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн. Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсаныг дахин мэдээлсэн юм.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404